Эмийн хатуу хэлбэр
Эмийн хатуу хэлбэрт нунтаг, бэмбий, үрэл, шахмал, мөхлөг, цуглуулга зэрэг хэлбэр орно.
Нунтаг:
Нэг буюу хэд хэдэн хуурай хөвсгөр эмийн бодисуудаас тогтсон, гадуур ба
дотуур хэрэглэхэд зориулагдсан хатуу эмийн хэлбэрийг нунтаг гэнэ. Нунтаг
нь манай тооллоос 3000
жилийн өмнө хэрэглэгдэж байсан эртний эмийн хэлбэр. Нунтаг нь янз
бүрийн хэлбэр, дүрс, хэмжээ бүхий хэсгүүдтэй, дисперсийн орчингүй, бүх
талаар чөлөөт дисперсийн систем юм. Эмийн бодисыг жижиглэхэд
гадаргуугийн талст бүтэц нь эвдэрч шинэ гадаргуу үүснэ. Үүний дүнд
нунтгийн чөлөөт гадаргуу ихсэж эмийн бодисын уусалт сайжирч,хурдан
шимэгдэж эмчилгээний өндөр идэвхи үзүүлнэ.
Нунтгийн
давуу талууд: Хурдан шимэгддэг, хэрэглэхэд тохиромжтой, тун нь зөв,
бэлтгэх технологи нь нарийн багаж төхөөрөмж шаарддаггүй хялбар.
Нунтгийн
дутагдалтай талууд: Чийг татаж хөвсгөр байдлаа алдаж чийгтдэг, талст
усаа алдана, өөр бусад үнэрийг шингээж өөрчлөгддөг эсвэл үнэрт бодисууд
нь дэгдэж үнэрээ алддаг.
Нунтгийн
ангилал: Нунтгийн бүрэлдэхүүнд нэг ба хэд хэдэн бодис орж болох ба энэ
шинж чанараар нь нунтгийг дан ба нийлмэл гэж ангилна. Нунтгийн
туналалтын байдлаас нь хамааран: нэг удаагийн тунд хувааж бэлтгэсэн
байвал тугнасан нунтаг ба тугнаагүй нунтаг гэж, мөн хэрэглэх аргаас нь
хамаарч: гадуур хэрэглэх нунтаг, дотуур хэрэглэх нунтаг гэж ангилна.
Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи: Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэхдээ дараах 5 нь үйлдлийн дагуу гүйцэтгэнэ.
1. Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шийднэ.
2. Тунг шалгана.
3. Паспорт бичнэ. Бүх нунтагт орсон эмийн бодисын хэмжээ ба нэг нунтгийн жинг тооцоолно.
4. Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно.
5. Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгнө.
Нэг дэх үйлдэл: Жоронд бичигдсэн эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ.
· Нунтагийн
найрлаганд орсон эмийн бодисууд нь хоорондоо нийцэж байгаа эсэхийг
харгалзан нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэж болох эсэхийг шииднэ. Эмийн
бодисууд нь хоорондоо харилцан үйлчлэлцснээс болж эмчилгээний идэвх нь
буурах эсвэл хортой нэгдэл үүсч болно. Жоронд үл нийцэх бодис байгаа
эсэхийг тодорхойлоход тэдгээрийн химийн шинж чанарыг зайлшгүй мэдэх
шаардлагатай бөгөөд энэ зорилгоор үл нийцлийн хүснэгтийг ашиглаж болно.
Үл нийцлийн шалтгааныг тогтоосны дараа үл нийцэж буй бодисуудыг тусад нь
олгох эсвэл туслах бодисын тусламжтайгаар нунтгийг бэлтгэх боломж
байгаа эсэхийг тогтооно.
Хоёр дахь үйлдэл: Тунг шалгана.
· Нунтагийн
найрлаганд орсон хортой, хүчтэй, мансууруулах болон түүнтэй адил
бэлдмэлийн нэг удаагийн ба хонгийн тун нь хэтэрсэн эсэхийг шалгана.
Гурав дахь үйлдэл: Паспорт бичнэ.
· Нунтагийн
найрлаганд орсон эмийн бодисуудын бүх нунтагт орох хэмжээ ба нэг
нунтагийн жинг тооцоолно. Бүх нунтагт орсон эмийн бодис тус бүрийн жинг
олохдоо нэг удаагийнтунгийн жинг жоронд өгөгдсөн тунгийн тоогоор
үржүүлнэ. Нэг удаагийн жинг олохдоо бүх нунтагт орсон нийт бодисуудын
жинг нэмээд тунгийн тоонд хуваана. Тооцооны дүнг паспортонд бичнэ.
Паспортонд:
жорын дугаар бүх нунтагт орсон эмийн бодисуудын хэмжээ тунгийн тоо, нэг
удаагийн жин, бэлтгэсэн он сар өдөр, бэлтгэсэн ба шалгасан хүний гарын
үсэг зэргийг бичих ба эмийн санд 12 өдөр хадгална.
Дөрөв дэх үйлдэл: Нунтаг бэлтгэх технологийн оновчтой хувилбарыг сонгоно. Нунтаг эм бэлтгэх технологийн ерөнхий ажиллагаа
Нунтаг эмийн хэлбэрийг бэлтгэх технологи нь дараах шатуудаас бүрдэнэ. Жижиглэх, шигших, холих, хуваах(туналах), боож савлах, хаяглах.
Жижиглэх:
нунтаг эмийн бодисууд нь маш нарийн ширхэгтэй байх нь эмийн биологийн
шингэцэд сайнаар нөлөөлж, эмчилгээний үйлдэл нь хурдан илрэх боломжийг
бүрдүүлэх ач холбогдолтой учраас нунтаг хэлбэрээр олгох эмүүдийг
хавтгай аль болох жижиглэх шаардлагатай байдаг. Хатуу бодисуудыг
жижиглэхдээ нүдэх, дарж бутлах зарчмыг голчлон хэрэглэдэг ба наалдамхай
бодисуудыг үрж тасдах, бутрамтгай бодисуудыг хагалж бутлах, үйрүүлэх
зэргээр тохирсон үйлдлийг хэрэглэнэ
Нунтгийг
жижиглэлтийн зэргээр нь том ширхэгтэй, дунд зэргийн том, дунд зэргийн
жижиг, нарийн, хамгийн нарийн ширхэгтэй нунтаг гэж ангилж ялгана.
Жижиглэсэн нунтгийн ангилал ба шигшүүр
Нунтгийн нэр
|
Шигшүүрийн материалын дугаар
|
Нүхний голч мм
|
Нүхний хэлбэр
|
Материал
|
Хамгийн нарийн нунтаг
|
61
|
0.090±0.015
|
Олон өнцөгт
|
Торго
|
Нарийн нунтаг
|
46
|
0.120±0.020
|
Олон өнцөгт
|
Торго
|
Жижиг ширхэгт нунтаг
|
35
|
0.160±0.025
|
Олон өнцөгт
|
Торго
|
дунд зэргийн жижиг нунтаг
|
32
|
0.20±0.030
|
Олон өнцөгт
|
Торго
|
дунд зэргийн том нунтаг
|
23
|
0.329±0.032
|
Дөрвөлжин
|
Капрон
|
Том ширхэгтэй нунтаг
|
21
|
2.00±0.070
|
Олон өнцөгт
|
Торго
|
Шигших ажиллагаа
Жижиглэсэн
нунтаг эмийн бодисыг шигшүүрээр шигшиж жигд ширхэгтэй нунтгийг ялгаж
авна. Шигшүүрийг төмөр утас, торго, капрон, хавтгай нимгэн металл
зэргийг ашиглан сүлжих, нүхлэх, торлох зэргээр тодорхой голчтой нүх
гаргаж үйлдвэрлэдэг. Шигшүүрүүд нь нүхний голчоороо дугаарлагддаг. Эмийн
бодисыг жижиглэх, шигших, холих үед бургиж ам хамар нүдэнд орж салст
бүрхэвчийг цочроох тул ялангуяа хортой дэгдэмхий хурц үнэртэй эмийн
бодис оролцсон нунтгийг найруулахдаа таглаатай уур шигшүүр хэрэглэж амны
хаалт зүүвэл зохино.
Холих
ажиллагаа: Нунтаг бэлтгэхэд холих ажиллагаа чухал үүрэгтэй. Эмийн
бодисыг эхлээд жижиглээд дараа нь холино. Холихдоо эмийн бодисуудын шинж
чанараас хамааран тодорхой дарааллыг баримтална. Холих жижиглжх
ажиллагаа нэгэн зэрэг явагдана. Сүүлийн үед энэ зорилгоор жирийн уур
нүдүүрээс гадна механик ажиллагаатай уур нүдүүрийг өргөн хэрэглэж байна.
Холих үед нунтгийг уур нүдүүрийн хананаас хусуураар үе үе хусах замаар
жигд холино. Холих ажиллагааг нунтаг эмийн холимог жигд болтол үргэлж
үргэлжүүлнэ.
Тугнах ажиллагаа
Нунтгийг тугнах ажиллагааг хоёр аргаар хийдэг.
1. Жингээр
тугнах: нунтгийг жингийн аргаар тугнахдаа хольсон нунтгийг гар дэнсний
тусламжтайгаар нэг удаа хэрэглэх тунгуудад хуваана. Нунтгийн дундаж жин
нь 0,3-0,5
гр байх ба нунтгийн жингээс хамааран зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаарт
тохирч байх ёстой. Нунтгийг жингийн аргаар тугнах нь эмийн санд байнга
хийгддэг арга.
2. Эзэлхүүнээр тугнах: Нунтгийг эзэлхүүний аргаар тугнахад тунлуур ТК-3 ба ДПР-1 хэмээх гар ажиллагаатай жижиг багажийг хэрэглэнэ.
Боох: Боохдоо нунтгийн хэрэглэх зориулалт ба эмийн бодисын шинж чанараас хамаарч цаасанд боох эсвэл капсулд савлаж хаяглана.
Хаяглах:
Гадна талын уут, хайрцган дээр дотуур ба гадуур гэсэн үндсэн шошги
нааж, түүн дээр нь эмийн сангийн дугаар, жорын дугаар, өвчний нэр,
хэрэглэх арга, бэлтгэсэн он сар өдөр, эмийн үнэ, нэмэлт хаяг зэргийг
бичнэ. Шаардлагатай бол нэмэлт хаяг, анхааруулгыг (Болгоомжил, харанхуй газар хадгал, сэрүүн газар хадгал г.м) нааж, шаардлагатай тохиолдолд битүүмжилж жорын хуулбар бичнэ.
Энгийн нунтаг эм бэлтгэх технологи
Нэг
эмийн бодисоос бүрэлдсэн нунтгийг энгийн нунтаг гэнэ. Энгийн нунтгийг
хуваасан дан нунтаг, хуваагаагүй дан нунтаг гэж ангилна. Энгийн нунтаг
бэлтгэх технологи нь хялбар байдаг. Шууд уусгаж хэрэглэх тохиолдолд
нунтаг эмийн бодисыг жижиглэхгүйгээр шууд олгодог. Жишээ нь магний
сульфат. Хуваагаагүй дан нунтаг эм- Магнийн сульфатаас 30,0 жигнэж аваад цаасан уутанд хийж олгоно. Усанд уусгаад дотуур олгоно. Хуваасан дан нунтаг эм жор бэлтгэхдээ 3.0 норсульфазолыг жижиглээд 0,5-р жигнэж бооно. Дотуур гэсэн хаяг наана.
Нийлмэл нунтаг эм бэлтгэх технологи
Хэд
хэдэн нунтаг эмийн бодис оролцсон хуурай холимгийг нийлмэл нунтаг гэнэ.
Нунтгийн бүрэлдэхүүнд орсон эмийн бодисуудын шинж чанарыг харгалзан
нунтгийг бэлтгэх аргыг сонгон авах бөгөөд нийлмэл нунтаг бэлтгэх ерөнхий
дүрмийг баримталж бэлтгэнэ.
1. Нийлмэл
нунтгийг бэлтгэх технологийг уур нүдүүрийн сонгож авахаас эхэлнэ.
Нунтгийн бүх жин нь уурын тохиромжтой ачаалалд ойрхон байх бөгөөд дээд
ачааллаас хэтрэхгүй байх ёстой. Үүний тулд нунтгийн нийт жинг бодож
гаргана.
2. Нунтаг
эмийн бодисыг холих дэс дарааллыг бодолцон хамгийн түрүүнд уурандаа
саармаг чанарын бодисыг авах бөгөөд ийм бодис байхгүй бол их хэмжээтэй
бичигдсэн бодисоос авна. Жижиглэхэд бэрхшээлтэй бодисуудыг эхэнд нь авах
ба тэдгээрийг жижиглэхдээ спирт буюу эфир нэмнэ. 1,0 гр бодист 5-10 дусал спирт, 10-15 дусал эфир хэрэглэнэ.
3. Дараа
нь эхний бодисоос ууранд хийхдээ дараачийн нэмэх бодисыг хэмжээтэй
адилханыг үлдээгээд шингэн ба будагч бодисоос бусад бодисуудыг авч
холино.
4. Талст устай бодисуудыг эхлээд хатааж бусадтай холино. (чийгтэй холимог үүсэхээс хамгаалж)
5. Хүчтэй үйлдэлтэй ба мансруулах бодисууд 0,05 гр ба түүнээс бага хэмжээтэй байвал 1;10 ба 1;100
гэсэн харьцаатай тритурацийг ашиглана. Тритурацийг бэлтгэхэд туслах
чанарын бодис болох сүүний сахарыг авч зохих хэмжээнд хүргэдэг.
6. Нунтгийн бүрэлдэхүүнд орсон будагч бодисуудыг дунд нь хийж бэлтгэнэ.
7. Шингэн эмийн бодисыг суулд нь нэмэх ба эдгээр нь нунтгийн бургимтгай хөвсгөр чанарыг алдагдуулахгүй байх ёстой.
8. Хөнгөн чанарын бургимтгай бодисуудыг хорогдохоос хамгаалан сүүлд нь нэмнэ.
9. Жижиглэх, боож, савлах, холих ажиллагааг дээр дурьдсан ерөнхий ажиллагааны дагуу хийнэ.
Тав дах үйлдэл: Бэлэн болсон нунтгийн чанарт үнэлгээ өгөх.
· Нунтгийн
чанарыг мэдрэхүйн эрхтнээр болон физик химийн аргуудаар шалгана. Бэлэн
болсон нунтгийг дагалдах бичиг баримтуудыг эхэлж шалгана. Үүнд:
Жор,
жорын хуулбар, паспортонд бичигдсэн тооцоо зөв эсэх, Дараа нь эмийн
чанарыг шалгана. Үүнд: хаяглалт, савлалт, гадаад байдал, тоо, нунтгийн
жин, жингийн хэлбэлзэл. Эцэст нь бэлтгэсэн нунтаг нь чанарын шаардлага
хангаж буй эсэхэд дүгнэлт гаргана.
Бэмбий:
Энэ нь зөвхөн дотуур уулгах зориулалтаар бэлтгэсэн эмийн хатуу хэлбэр
юм. Бэмбий гол үйлдэл үзүүлэгч ба хэлбэржүүлэгч бодис хоёроос тогтоно.
Хэлбэржүүлэгч бодисоор нь хөх тарианы гурил, улаан буудайн гурил, төрөл
бүрийн усыг хэрэглэдэг. Бэмбийг янз бүрийн хэлбэртэй 0,5-20 граммын
жинтэй бэлтгэн малын хэлний уг дээр тавьж гараар буюу бэмбий олгогчоор
түрхэн оруулж залгиулна. Бэлтгэсэн өдрөө хэрэглэх шаардлагатай.
Бэлтгэх
арга: Шаазан ууранд эмийн бодис, хуурай хэлбэржүүлэгч бодисоо жинлэн
авч дээрээс нь усаа бага багаар хийж жигд холилдуулан зуурсан гурил шиг
болгон зуурмагаа буузны гурил шиг цувиж нарийсган тохирсон тунгаар нь
хувааж огтлон бэмбий бүрийг тодорхой хэлбэрт оруулан бэлтгэж өгнө.
Бэлтгэхдээ уур нүдүүрт зуурмагийн хэсгийг наалдуулж орхиж болохгүй.
Бэлтгэсэн бэмбийгээ хуурай гурилд өнхрүүлэн цаасан уутанд савлаж шошиго
хийнэ. Бэмбийг жоронд 4,5-р загвараар бичнэ
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.