Wednesday, April 11, 2018

үрлэн эмийн технологи

Хэрэглэх шаардлага хангасан үрэл нь бөөрөнхий хэлбэртэй , гадаргуу тэгш гөлгөр , жигд будагдсан байхаас гадна 37*С-н бүлээн усанд 30минутын дотор задрах буюу бүрэн ууссан байх ёстой. 
Технологи 
1. Үрлийн бурхүүл бэлтгэх явц
2. Үрэл бэлтгэх үйл явц
3. Өнгөлгөө, савалгаа
Үрлэн эм 
Эмийн бодис болон туслах бодисуудыг чихрийн мөхлөгөнцрөөр олон үе бүрхэж бэлтгэсэн ууж хэрэглэдэг тодорхой тун хэмжээтэй хатуу эмийн хэлбэрийг хэлнэ. 0,1-0,5гр жинтэй олон сайн талтай эмийн хэлбэр юм. 

Үрэл
Үрэл нь эмчилгээний үйлдэл үзүүлдэг эмийн бодис, үрэлд зохих багтаамж, уян хатан байдлыг олгогч, туслах бодис зэргээс тогтсон нарийн бүтэцтэй эмийн хэлбэр юм.
Туслах бодис, нэмэлт бодисуудыг сонгож авахдаа үрлийн бүрэлдхүүнд орсон эмийн бодисын физик химийн шинж чанарыг харгалзан тухайн эмийн бодисын эмчилгээний үйлдэлд саад болохгүй, эмийн бодистой химийн урвалд орохгүй саармаг бодисууд сонгож авбал зохино. Жишээ нь сахар, цардуул , тальк , шоколад, магнийн карбонат, крахмал гэх мэт
Талькийн хэмжээ нь 3%- с багагүй байна,

Хадгалалт 
Гэрлийн нөлөөнд задардаг бодистой үрлийг гэрэл нэвтрэхгүй саванд хийж харанхуй газар хадгална. Үрлийг сэрүүн, чийггүй байранд хадгална.
Үрэл эмийн хэлбэр нь бөөрөнхий , тэгш, гөлгөр гадаргуутай, олон янзын өнгөтэй бөгөөд тэр нь будагч бодисоосоо мөн тунгаасаа хамаараад өөр байдаг. 
жишээ нь: пропазин масс нь 0,025г цэнхэр өнгөөр буддаг харин 0,05г бол ногоон өнгөөр буддаг. 

Үрэл нь дараах шаардлагуудыг хангах ёстой
Ходоод нарийн гэдсэнд задарч эмчилгээний үйлдэл үзүүлэх. 
Үрлийн зуурдасны уян хатан харимхай байх.
Үрлийн зуурдасны уян хатан нягт байх. 
2. Үрэл бэлтгэх үйл явц 
1.Үрлэн эмийн бүрхүүл бэлдэх 
Үрлэн эмийн бүрхүүл бэлдэх
ихэнхи бүрхүүл нь физик-химийн бүтэц, үйлдвэрлэлийн технологоороо чихэрний бүрхүүлтэй ижил төстэй байдаг. 
Үрэл бэлтгэх үйл явц гэдэг нь эмийн их биеийг хоорондоо чихэрлэг сиропоор наалдсан, нарийн сахарын хэсгээс бүтсэн гялгар бүрхүүлээр бүрхэх үйл явцыг хэлнэ . Үүний үр дүнд гадна талдаа хатуу гадаргуутай, дотроо эмийн их биеийг агуулсан, бөөрөнхий хэлбэртэй хагас боловсруулсан бүтээгдэхүүн бий болдог байна. 
Өнгөлгөө гэдэг нь үрэл үйлдвэрлэлтийн сүүлийн шат юм.
Гаргаж авсан бүтээгдэхүүний гадаргуу дээр тос-лааны холимог өгуулсан нимгэн тэгш өнгөлөг давхарга түрхэнэ.
Өнгөлгөөний зорилго нь үрлийн гадаргууг өнгөлөг харагдуулж, бүтээгдэхүүний гаднах төрхийг үзэмжтэй болгож, гадаргуу дээр нь чийг үл нэвтрэх нимгэн өнгөлөг давхарга бий болгосноор удаан хадгалахад оршино.
3.Өнгөлгөө савалгаа

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.