Шахмал:
Үйлдвэрийн аргаар тодорхой тун бүхий эмийн бодисыг шахаж нягтруулан
бэлтгэсэн эмийн хэлбэр юм. Шахмалын бүрэлдэхүүнд эмийн ба туслах чанарын
бодис ордог. Туслах чанарын бодисоор сахар, цардуул, хүнсний сод,
талькийг хэрэглэнэ. Шахмал голдуу дугуй, зууван дугуй дүрстэй бэлтгэгдэн
гарна. Зарим үед шахмалын эвгүй үнэр, амтыг дарах, аятайхан хэлбэр
оруулахын тулд бүрхээсээр бүрхдэг. Шахмалыг жоронд 3 дугаар загвараар 2
аргаар бичиж болно. Нэг буюу хэд хэдэн эмийн бодисуудыг хольж
тодорхой тунгаар зохих хэлбэрийг олгон шахаж бэлтгэсэн хатуу эмийн
хэлбэрийг хэлнэ. Шахмалууд янз бүрийн тунтай, янз бүрийн хэлбэртэй байж
болно. (дугариг, цилиндр, төвгөр, хоёр талдаа төвгөр, хавтгай гэх мэт). Шахмалын диаметр нь 3-25 мм байх ба үүнээс их бол бримет юм. Шахмалын дундаж жин 0,5
г байна. Нэг шахмал нь нэг удаагийн тунд тохирсон эмийн бодисуудыг
агуулах ба түүн дээр хирчээс гаргаж хувааж уухад зориулна. Шахмалуудыг
дотуур хэрэглэдэг. Харин сүүлийн үед гадуур хэрэглэх уусмал ба тарилгын
уусмалыг бэлтгэхэд зориулагдсан шахмалуудыг хийдэг болжээ. Шахмал эмийг
эмчилгээний зорилгоор 19-р
зууны дундаас эхлэн хэрэглэх болсон ба энэ нь түргэн хөгжиж үрэл,
нунтаг, холимог, шингэн, уусмал мэтийн зарим эмийн хэлбэрүүдийн оронд
хэрэглэдэг болов. Шахмалын сайн тал нь эм найруулагчийн хөдөлмөрийг
хөнгөвчлөх, удаан хадгалах, эмийн муухай үнэр амтыг далдлах бололцоотой
өргөн хэрэглэдэг эмийн хэлбэр бөгөөд мөн тээвэрлэх, эмийг зөв тугнах
талаараа бусад эмийн хэлбэрээс илүү сайн.
Шахмалын туслах чанарын бодис
Шахмалыг
үйлдвэрлэхэд туслах чанарын бодис хэрэглэх бөгөөд тэдгээрийн гүйцэтгэх
үүрэг, шинж чанараас хамааран сулруулагч, хөвсийлгөгч, гулсуулгагч,
холбох ба бүрхэгч бодисууд гэж хуваана. Эдгээр нь сайн чанарын шахмал
гаргахад технологийн хувьд чухал бодис юм.
Сулруулагч
бодис: Үйлчлэгч бодисын тун бага хэмжээтэй байвал сулруулах бодисыг
нэмж шахмалд зохих жинг хангадаг. Энэ зорилгоор цардуул, сүүний ба
манжингийн сахар, глюкоз, гатрийн хлорид, кальцийн гидрофосфат, магнийэ
суурилаг карбонат, маннит, зэргийг хэрэглэнэ.
Хөвсийлгөгч
бодис: эмийн бодис ходоод нарийн гэдсэнд хүрээд хоол боловсруулах
шүүстэй нийлж задрах явдалд хөвсийлгөгч бодис чухал үүрэг гүйцэтгэнэ.
Шахмал хурдан задарвал эмийн бодис хурдан чөлөөгөгдөж шимэгдэнэ.
Гулсуулагч
бодис: Шахмалын зуурдсын урсах, гулгах чанарыг сайжруулах зорилгоор
холбогч бодисыг хэрэглэнэ. Үүнд: цардуул, тальк, хөнгөн цагааны силикат
гэх мэт
Шахмал үйлдвэрлэх
Шахмалыг үйлдвэрлэх ажиллагаа нь 4 үе шаттай.
1. Материалыг бэлтгэх
2. Мөхлөг бэлтгэх
3. Шахмал бэлтгэх
4. Шахмалыг бүрхэх
Материалыг
бэлтгэх: Шахмалын бүрэлдэхүүнд орох эмийн бодис, туслах чанарын бодисыг
урьдчилан тооцож шинжилгээнд холигч аппаратанд хийж холино.
Мөхлөг бэлтгэх: Нунтаглаж хольсон холимгийг бөөгнөрүүлж шар будаа шиг жигд шинжтэй болохыг гранул буюу мөхлөг бэлтгэх гэнэ.
1. Чийгтэй
аргаар бэлтгэхдээ туслах чанарын бодисыг уусмал байдлаар авч эмийн
холимгийг чийглэнэ. Үүнйи тулд эмийн бодисыг нунтаг болтол жижиглээд
холигч аппаратанд хийж холбогч бодисын уусмалаар чийглэж зуураад
шигшүүрээр үрж гаргахад жигд ширхэгтэй иөхлөг болдог.
2. Эмийн
бодисыг ус чийгийн нөлөөнд өөрчлөгдөх болон мөхлөгийг чийглэх
шаардлагатай үед хуурайгаар нь мөхлөг болгоно. Үүний тулд хуурай
холимгийг шахаж брикет болгоод дахиж буталж жигд ширхэгтэй мөхлөг
хийдэг. Энэ аргаар бэлтгэсэн мөхлөгийг шигшиж нунтаг хэсгээс нь салгана.
Шахмал
хийх: Бэлэн болсон мөхлөгийг шахмалын машинд оруулж шахмал бэлтгэнэ.
Шахмалын машины үндсэн детали хэсэг нь матрица ба пуансон байдаг.
Матрица гэдэг нь дундаа шахмалыг диаметрт тохирсон нүхнүүдтнй хавтгай
диск. Матрицад нүхний диаметрээс арай бага түүн дотор чөлөөтэй ба тах
диаметртэй савхан цилиндрийг пуансон гэнэ.
Шахмалыг
бүрхэх: Шахмалыг үйлдвэрлэхээс эхлээд хадгалах савлах, тээвэрлэх,
хэрэглэхэд агаар, гэрэл мэтийн гадаад хүчин зүйлүүд нөлөөлж түүний
гадаад байдал химийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж чанар нь муудаж болно.
Мөн зарим шахмал эмүүд хоол боловсруулах замын салст бүрхэвчийг
цочруулах бөөлжис хүргэх, бөөлжүүлэх гэх мэт харш нөлөө үзүүлдэг.
Бүрхүүл
олон янз: Сахаран бүрхүүл, хальсан бүрхүүл, шахмал бүрхүүл. Шахмал дээр
сахаран бүрхүүл тавих ажиллагаа нь драже хийхтэй адил байдаг. Шахмалыг
хальс үүсгэгч бодисын уусмалаар нимгэн (0,05-0,2мм)
бүрхээд хатаахад хальсан бүрхүүл үүснэ. Хальсан бүрхүүл усанд уусдаг,
ходоодны шүүсэнд уусдаг, гарийн гэдсэнд уусдаг, уусдаггүй гэх мэт олон
янз.
Шахмалыг савлах ба хадгалах: Үйлдвэрээс шахмалыг гаргахдаа хоёр янзаар савлаж байна.
1. Шилэн банк картонан хайрцганд 2000-3000 ширхэгээр савлах
2. Жижиглэн худалдаалахад зориулан жижиг картонан, хуванцар хайрцаг, хуруу шил, целлфанан уут, шилэн банканд 20-100 ширхэгээр эсвэл 6 ширхэгээр цаасанд боож савладаг.
Ямарваа эмийн хэлбэрт өөрчлөлт үзүүлэх гадаад хүчин зүйл бол чийг, температур, гэрэл байдаг.
Шахмал эмэнд тавигдах дараах шаардагуудыг тавина.
1. Бүрэн бүтэн байдал
2. Зөв тунтай байх
3. Нэмэлт бодисын жин шахмалын нийт жингийн 20%-аас хэтрэхгүй байх ёстой.
4. Бат бэх чанар
5. Амархан задрах ёстой.
Мөхлөг
: Сахаран мөхлөгөнд эмийг тунлан шахаж нягтруулан бэлтгэсэн эмийн хатуу
хэлбэр юм. Мөхлөгийн бүрэлдэхүүнд эмийн ба туслах чанарын бодис ордог.
Туслах чанарын бодисоор нь сахар, цардуул, улаан буудайн гурил, талькийг
ашигладаг. Мөхлөг 1
граммаас илүүгүй жинтэй байдаг. Мөхлөг хэлбэрээр витамин болон бусад
эмийн бодисыг бэлтгэн гаргадаг. Мөхлөгийг жоронд бичих арга шахмалтай
адил байдаг.
Цуглуулга:
Эмийн энэ хэлбэр нь хэд хэдэн эмийн ургамлын жижиглэсэн хэсгүүдийн
нийлмэл холимог юм. Цуглуулганы бүтцэнд хоолны давс, карловарын давс
зэргийг нэмж оруулж өгч болно. Хүчтэй, хортой үйлдэл үзүүлдэг ургамлын
хэсгийг цуглуулганд оруулдаггүй, зөвхөн сул үйлдэлтэй эмийн ургамлыг
хэрэглэнэ. Цуглуулганд орсон эмийн ургамлууд аргаах, туулгах, шээс
ялгаралтыг нэмэгдүүлэх болон бусад үйлдэл үзүүлдэг байж болно.
Цуглуулгыг тэжээлтэй хольж хуурайгаар эсвэл энгийн ба чанамал ханд хийж
дотуур, бигнүүр, жин тавих, банн хийх аргаар гадуур хэрэглэдэг.
Бэлтгэх
арга: Жин дээр ургамлын хэсгээ жинлэн авч, цуглуулганд орох ургамлаа
тус тусад нь жижиглэнэ. Ургамлын газрын дээрх хэсэг, навчийг хайчаар,
үндэс, үндэслэг ишийг хутгаар, үр жимсийг нунтаглагч багажаар жижиглэн,
цэцэг цэцгийн багийг бүхлээр нь цуглуулганд оруулж болно. Цуглуулганд
орох ургамлын ширхэглэлт түүнийг хэрэглэх зорилгоос хамааран өөр өөр
байна. Энгийн ба чанамал ханд бэлтгэж дотуур хэрэглэх зориулалттай
цуглуулганд орох ургамлын хэсгийг дараах байдлаар жижиглэнэ. Ургамлын
навч, цэцэг, газрын дээрх хэсгийг 5-мм-ээс илүүгүй, иш, холтос, үндэс, үндэслэг ишийг 0,5 мм-ээс илүүгүй хэмжээтэй бэлтгэнэ. Ванн хийх, жин тавих аргаар хэрэглэх цуглуулганд орох ургамлын хэсгийг жижиглэн нунтаглаж 0,2
мм-ийн хэмжээтэй шүүрээр шүүж авна. Цуглуулганд орох ургамлын хэсгийг
цаасан дээр өргөн амсартай уур, аяга, түмпэнгийн аль нэгэнд хийж жигд
холилдуулан бэлтгэнэ. Бэлэн болсон цуглуулгыг ердийн ба хатуу гялгар
цаасан уут, боолт, гялгар уутанд савлаж хаяг шошиго хийж өгнө. Жоронд 2-р загвараар бичнэ. Эмийн үйлдвэрээс бэлтгэсэн цугдуулгыг жоронд 1-р загвараар бичнэ.
Бүрхээс:
Мал амьтны хоол боловсруулах замаар эвгүй амт, үнэртэй, цочроох
чанартай эмийг дотуур уулгахдаа бүрхээсээр бүрхэж хэрэглэнэ. Мал
эмнэлгийн практикт уян хатан чанартай желатинан ба таглаатай бүрхээс (нэг нь нөгөөдөө таглаа болж ордог хоёр бортогоос тогтох) хэрэглэнэ. Харин таглаатай бүрхээсэнд зөвхөн нунтаг эмийг олгоход хэрэглэнэ. Бүрхээсийн жоронд 3,4-р загвараар бичнэ
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.